ҮЙЛ ЯВДЛЫН ТОВЧООН

АНУ-д зорчихоор төлөвлөж байгаа иргэдэд Элчин сайдын яамнаас зөвлөмж гаргажээ

O.Admin
1 өдрийн өмнө

АНУ-ын Элчин сайдын яамнаас гаргасан уг зөвлөмжид  гадаад паспортын хүчинтэй хугацааг шалгах (зорчихоос өмнө доод тал нь зургаан сар хуртэл хугацаанд хүчинтэй байх), аяллын хоёр талын тийз бичүүлсэн байх, АНУ-ын ЭСЯ-наас олгосон визийн ангиллын хүрээнд зорчих буюу аяллын зорилго тодорхой байхыг тусгасан байна.Түүнчлэн АНУ-ын хилийн шалган нэвтрүүлэх боомт дээр Гааль, хил хамгааллын алба (СВР)-ны ажилтан тус улс руу нэвтрэх эрх болон ямар хугацаагаар байх зөвшөөрлийг олгодог аж.

Иймд зорчигч аяллын зорилго, хуваарь, байх хугацаа, хүлээж авах байгууллага, байрлах зочид буудал, хаяг, хувь хүн болон байгууллагын урилга бусад шаардлагатай бичиг баримтыг биедээ авч явахыг анхааруулжээ.

-АНУ-д байх хугацааны мэдээллээ няглан шалгаж, суугаа улсын хууль тогтоомж, дүрэм журмыг сахиж мөрдөх,

-АНУ-ын хилээр нэвтэрсний дараа тус улсад байх хүчинтэй хугацаагаа өөрийн гадаад паспортын мэдээллээ ашиглан Гааль, хил хамгааллын алба (СВР)-ны дараах цахим хаягаар орж шалгах. /https://i94.cbp.dhs.gov/194/request.html/

-АНУ-ын хилээр нэвтрүүлэхийг хориглосон эд зүйлс, тухайлбал мах, махан бүтээгдэхүүн, жимс, ногоо, ургамлын үр, галт зэвсэг, тэсрех бодис зэрэг бараа, бүтээгдэхүүнийг биедээ болон ачаа тээшиндээ авч явахгүй байх,

-АНУ-ын хилээр нэвтрүүлэхэд тодорхой хязгаарлалт тавьдаг эд зүйлс, бараа, бүтээгдэхүүнийг зөвшөөрсөн тоо, хэмжээнээс их хэмжээгээр авч ирэх тохиолдолд татвар, хураамж ногдуулдаг тул зорчихдоо энэ талаарх мэдээллийг сайтар судалсан байхыг зөвлөж байна.