ҮЙЛ ЯВДЛЫН ТОВЧООН

П.Цагааны “Гэгээ ’96 он” номын нээлт боллоо

O.Admin
1 өдрийн өмнө

 

Монголын нийгэмд гэрэл гэгээ түгээх хүсэл тэмүүлэлтэй хүн бүрд зориулсан “Гэгээ ’96 он” номын нээлт өчигдөр Аз хурын номын их дэлгүүрт боллоо. Энэ бэсрэг номын зохиогч П.Цагаан  1996-1998 онд Монгол Улсын Засгийн газрын гишүүн, Сангийн сайдаар ажиллаж байхдаа хийсэн шинэтгэлийн талаараа өгүүлсэн байна.

Нээлтэд төр, нийгэм, урлаг соёлын зүтгэлтнүүд болон хэвлэлийнхэн оролцсон бөгөөд Ерөнхий сайд асан М.Энхсайхан хямралтай үеийн засгийг удирдаж реформ хийж эхэлсэн тухайгаа хуучлав.

Хөдөлмөрийн баатар, Ардын уран зохиолч Т.Галсан үг хэлж, номын дээжээ бэлэглээд Сангийн сайд байхдаа гэгээ эхлүүлсэн бол Боловсролын сайд байхдаа гэрэл түгээсэн тухайгаа бичихийг үүрэгдэв.

Энэ номд тухайн үеийн нийгэм, эдийн засаг, хүмүүсийн амьдралын талаар нүдэнд харагдтал дүрслэн бичсэн төдийгүй хамтран ажиллаж байсан хүмүүсээ магтахыг нь магтаж, шүүмжлэхийг нь шүүмжилж, заримыг нь “бяцхан” чимхээд авсан тун сонирхолтой дурсамж аж.