ҮЙЛ ЯВДЛЫН ТОВЧООН

Эд эс, эрхтэн шилжүүлэх тухай хуулийн төслийг хэлэлцэв

O.Admin
7 цагийн өмнө

УИХ-ын чуулганы өнөөдрийн /2025.05.22/ үдээс өмнөх хуралдаанаар Монгол Улсын Засгийн газар, Бүгд Найрамдах Казахстан Улсын Засгийн газар хоорондын тэтгэврийн асуудлаар хамтран ажиллах тухай хэлэлцээрийг соёрхон батлах тухай хуулийн төсөл, Цусны донорын тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүд, Эрхтэн, эд, эс шилжүүлэн суулгах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийн хэлэлцэх эсэхийг хэлэлцэж, санал хураалтыг маргаашийн чуулганы нэгдсэн хуралдаанаар явуулахаар боллоо.

Монгол Улсын Засгийн газар, Бүгд Найрамдах Казахстан улсын Засгийн газар хоорондын тэтгэврийн асуудлаар хамтран ажиллах тухай хэлэлцээр хэрэгжсэнээр хоёр улсын иргэд Монгол улс болон БНКУ-д ажилласан, шимтгэл төлсөн хугацааг нэгтгэн өндөр насны тэтгэвэр тогтоолгох, Монгол улсын иргэд БНКУ-аас хуримтлалын тэтгэврийг тогтоолгон авах боломж бүрдэх юм.

Монгол Улсад анх 1939 оноос цус сэлбэлтийн үйлчлгээг үзүүлж хэлсэн бөгөөд 1963 оноос Сайд нарын зөвлөлийн хурлаар албажуулж, 2007 онд УИХ-аас Монгол Улсын төрөөс донорын цус, цусан бүтээгдэхүүний хангамжийг сайжруулах, аюулгүй байдлыг хангах талаар баримтлах бодлого батлаж байжээ. Цусны донорын тухай хуулийн төслийн холбогдох судалгааг ОХУ, Гүрж, БНХАУ-ын ижил төстэй байгууллагуудын хууль тогтоомж, журам зааврууд болон ДЭМБ-ын цус, цусан бүтээгдэхүүний хангамж аюулгүй байдлатай холбоотой санамж бичиг, зөвлөмжийг өөрийн орны мөрдөгдөж буй хууль тогтоомжтой холбогдуулан 8 бүлэг, 35 зүйлтэйгээр боловсруулсан. Хуулийн төсөл батлагдсанаар цус сэлбэлт, судлалын салбарын эрх зүйн орчин улам боловсронгуй болж, салбарын хөгжил дэвшилд ахиц гарах шинэ боломжууд нээгдэх, иргэд дэлхийн жишигт нийцсэн тусламж үйлчилгээг авах, цусны донорын сургалт сурталчилгаа, урамшууллыг нэмэгдүүлж, донорын тоо нэмэгдэх юм.

Эрхтэн, эд, эс шилжүүлэн суулгах, хуулийн төслийн хүрээнд “Эрхтэн, эд, эс шилжүүлэн суулгах асуудал хариуцсан төрийн захиргааны байгууллага”-ыг шинээр байгуулах бөгөөд хуулийн төслийг баталснаар эрхтэн, эд, эс шилжүүлэн суулгах тусламж үйлчилгээний эрх зүйн орчин боловсронгуй болж, эмчилгээг тэгш, хүртээмжтэй шударга явуулах, эмчилгээ үйлчилгээний шинэ арга технологийг нэвтрүүлэх тэр дундаа робот мэс заслыг нэвтрүүлэх боломж бүрдэх юм. 2018 оны 1-р сард Донорын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт орж албатай болсоноос хойш 40 амьгүй донороос 30 гаруй донор ажилттай донор болж чаджээ. Тиймээс бие даасан агентлгатай болсоноор иргэдийн амь нас, эрүүл мэндийг хамгаалах боломж улам бүр нэмэгдэх юм. Мөн жил бүр гадагш урсаж буй 200 гаруй тэрбум төгрөгийн урсгал буурч, иргэд эх орондоо дэлхийн жишигт нийцсэн үйлчилгээг авах юм.