ҮЙЛ ЯВДЛЫН ТОВЧООН

О.Цогтгэрэл: Намын даргад өрсөлдөхөд болохгүй зүйл алга

O.Admin
7 цагийн өмнө

АН-ыг Хамтарсан Засгийн газрыг гэрээг зөрчсөн гэх үндэслэлээр Засгийн газраас гаргах МАН-ын Удирдах зөвлөлийн шийдвэрийн талаар АН-ын бүлгийн дарга О.Цогтгэрэл байр сууриа илэрхийлэв.

Тэрбээр, "Болдог юм болдгоороо болж байна. Ер нь энэ парламент өөрөө хамтрал руу түлхсэн, хамтраад явах ёстой гэдэг байр суурийг гишүүд хэлдэг. Миний хувьд өөр бодолтой байна. Эвсэж хамтрах зүйл байлгүй яахав. Гэхдээ парламент дээр баруун жигүүрийн буюу жижиг төрийг эрхэмлэсэн нам зүүн жигүүрийн өндөр татвар, том төртэй байхыг эрхэмлэдэг нам хоёр яасан ч нэг тогоонд орж болохгүй ээ.

Энэ хоёр нам сөрөг хүчин, эрх баригчаа хийж, дунд нь байгаа намууд нь харин эвсэл, хамтрал руу ордог байж энэ нь өөрөө тусгаар тогтнолын баталгаагаар хангагдаж, улс төрийн намуудыг эрүүл байлгах процесс гэж харж байгаа. Парламентаас парламент хооронд хоёр нам эвсээд байвал сонгууль хийж яадаг юм. Хоёр улс төрийн нам хоорондоо ярьж байгаад суудлаа хуваагаад авчих л даа.

Парламентыг эрүүл мэтгэлцээний талбартай болгож байна гэж харж байна. Намын даргын асуудал дүрэм журмаараа явна. Дүрэм журмын өөрчлөлт явагдана. Миний хувьд намын даргад өрсөлдөх асуудлыг нээлттэй гэж харж байгаа” гэв.