ХУРААХ

ҮЙЛ ЯВДЛЫН ТОВЧООН

Монгол Улсын нийт хүн ам

БУЛГАН: “Сансар марафон-2024” бүх нийтийн гүйлтийн тэмцээн боллоо

O.Admin
2024-04-19

Булган аймгийн Засаг даргын ивээл дор ”Сансар марафон - 2024” монгол хүн сансарт ниссэний 43 жилийн ой, Булганыхны бахархлын өдрийг тохиолдуулан Жүгдэрдэмидийн Гүррагчаад хүндэтгэл илэрхийлэх бүх нийтийн гүйлтийн тэмцээнийг 4 дэх жилдээ 8 насны ангиллаар зохион байгуулж байна.

Тэмцээнд олон улсын хэмжээний мастер, спортын мастер, тамирчдаас гадна Булган, Орхон, Дархан-Уул, Сэлэнгэ, Увс, Хөвсгөл, Завхан, Архангай, Өвөрхангай, Дорнод, Төв аймгийн, Мон-Алтиус, “Алдар”, “Хүч”, “Аврагч” спорт хороо, ”Хурд”, Хилийн цэргийн 0131-р анги, Зэвсэгт хүчний 110-р анги, “Ултра”, ”Лэтсра”, ”Сторнг” клуб, ”Хамтдаа гүйцгээе”, Элит, УБ төмөр зам зэрэг 11 аймаг, 33 байгууллага, аж ахуй нэгж, 5 сумын  500 гаруй тамирчин болон хүүхэд залуус, иргэд идэвхтэй оролцож хурд, хүч авхаалж самбаагаа сорьсон байна.

8-12 нас-1000 м эмэгтэй: I байр Б.Номин (Дархан-Уул), II байр Б.Батцэцэг (Дархан-Уул), III байр И.Анужин (Дархан-Уул), IV байр Ц.Энхжин (Булган аймаг Хангал сум), V байр Б.Есөнцацрал (Булган аймаг Хангал сум),

8-12 нас-1000 м эрэгтэй: I байр А.Дөлгөөн (Сэлэнгэ аймаг),II байр Б.Хосбаяр (Дархан-Уул), III байр Г.Насанбаяр (УБ), IV байр Б.Дөлгөөн (Булган аймаг), V байр Х.Эрхэмбаяр (Төв аймаг),

13-17 нас-5000 м эмэгтэй: I байр Э.Ганцэцэг (Булган аймаг I сургууль), II байр М.Мөнхжин (Сэлэнгэ аймаг),III байр Н.Нандинцэцэг (Дархан-Уул),IV байр М.Мөнхсоёл (Булган аймаг I сургууль), Vбайр С.Хажидмаа (Булган аймаг III сургууль),

13-17нас-5000 м эрэгтэй: I байр Б.Алтангэрэл (Булган аймаг Хутаг-Өндөр сум), II байр Б.Төгөлдөр (Булган аймаг Хутаг-Өндөр сум), III байр Т.Элбэгзаяа (Булган аймаг Хишиг-Өндөр сум),I байр Б.Жаргалбаяр (Дархан-Уул),IIбайр Б.Лхагважав (Орхон аймаг), III байр Ж.Азжаргал (Сэлэнгэ аймаг),

18-34 нас-5000 м эмэгтэй: I байр Ц.Бат-Оюун (УБ Хилчин),II байр З.Ганхишиг (Хөвсгөл), III байр О.Мөнхтүмэн (Орхон аймаг), IV байр Ц.Санжидмаа (Төв аймаг), V байр С.Мөнхгэрэл (УБ), 18-34 нас-5000м эрэгтэй: I байр Т.Элбэг (Хөвсгөл аймаг),II байр Э.Насанбат (Увс аймаг “Хурд” клуб), III байр М.Гантулга (Увс аймаг), IV байр П.Төгөлдөр (Говьсүмбэр), V байр О.Гантулга (Булган аймаг),

 18-45 нас-21 км эмэгтэй: I байр Ч.Шинэцэцэг (УБ “Алдар спорт хороо),II байр Б.Номин-Эрдэнэ (Увс “Хурд” клуб), III байр Б.Долгормаа (Хилчин спорт хороо), IV байр Б.Буяндэлгэр (УБ “Хүч” спорт хороо), V байр Э.Бямбасүрэн (Мон-Алтиус),

18-45 нас-21 км эрэгтэй: I байр Ж.Мягмарсүрэн (Увс аймаг),II байр Н.Лувсаншарав (Увс аймаг), III байр Н.Жандос (Орхон аймаг 816-р анги), IV байр Ө.Отгонзаяа (Булган аймаг), V байр Р.Жадамба (УБ),

46 дээш-21 км эмэгтэй: I байр М.Дуламсүрэн (“Хамтдаа гүйцгээе”клуб), IIбайр Ч.Наранцацралт (Булган аймаг), III байр М.Мөнхцэцэг (Орхон аймаг), IV байр А.Баярмаа(“Хамтдаа гүйцгээе”клуб),

46 дээш-21 км эрэгтэй: I байр Б.Дашням (УБ),II байр Д.Дорждэрэм (“Элит” клуб), III байр Д.Мөнхбаяр (“Хамтдаа гүйцгээе”клуб), IV байр Д.Баярмагнай (УБ төмөр зам), V байр Г.Баасансүрэн (Орхон аймаг),

35-49 нас 3000 м эмэгтэй: I байр О.Батцэцэг (Орхон аймаг “Ултра клуб), II байр З.Мөнхзаяа (УБ Стронг клуб), III байр Д.Даваасүрэн (Орхон аймаг “Ултра” клуб), IV байр С.Хонгорзул (Булган аймаг), V байр М.Солонго (Булган аймаг ЗДТГазар)

35-49 нас 3000 м эрэгтэй: I байр Г.Одхүү (УБ “Алдар” спорт хороо),II байр А.Бахыт (УБ “Алдар” спорт хороо), III байр А.Ахыт (УБ “Алдар” спорт хороо), IV байр Д.Тэмүүжин (“Аврагч” спорт хороо), V байр Б.Лхагва-Эрдэнэ (Орхон аймаг 110-р анги),

50 дээш 2000 м эмэгтэй: I байр А.Цогзолмаа (Орхон аймаг), II байр И.Сарангэрэл (Булган аймаг), III байр Д.Оюундалай (Булган аймаг), IV байр Д.Буянжаргал (Булган аймаг), V байр Ж.Алтанцэцэг (Булган аймаг),

50 дээш 2000 м эрэгтэй: I байр П.Цэвээн (Увс аймаг),II байр П.Батболд (Орхон аймаг), III байр Б.Ариунбат (Дорнод), IV байр С.Ганбаатар (Орхон аймаг), V байр С.Энхтайван (Орхон аймаг),

Хөгжлийн бэрхшээлтэй иргэд 2000м эрэгтэй: I байр Б.Ванданпүрэв (УБ),II байр Б.Гармаабазар (Архангай аймаг), III байр Б.Оргил (УБ), IV байр Ө.Онон (Орхон аймаг) нар тус тус шалгарсан байна.

Ерөнхий зохион байгуулагчаар аймгийн ЗДТГ, Булган сумын ЗДТГ, БТСГ, Булган аймгийн Хөнгөн атлетикийн холбоо

Хамтран зохион байгуулагчаар Булган аймгийн Цагдаагийн газар, Онцгой байдлын газар, Эрүүл мэндийн газар, ЭБЦТС ТӨК, Булган Соёлын ордон

Дэмжигч байгууллагаар Булган дахь Хас банкны салбар, Булган АЗЗА ТӨК, “Булган хангай” цэвэр ус, Булган аймгийн Хөнгөн атлетикийн холбооны Удирдах зөвлөлийн гишүүн Б.Батбаяр нар оролцлоо.