ХУРААХ

ҮЙЛ ЯВДЛЫН ТОВЧООН

Монгол Улсын нийт хүн ам

​БНСУ-ын Гёнсанбүг аймгийн Засаг даргатай хамтран ажиллах санамж бичиг үзэглэлээ

O.Admin
2024-04-18

‘’Скай хайпермаркет’’ ХХК-ын Гүйцэтгэх захирал Л.Жавзмаа болон БНСУ-ын Гёнсанбүг аймгийн Касаг дарга И Чоль Ү нар хамтын ажиллагааны санамж бичиг үзэглэлээ.

Гёнсанбүг аймаг нь Бүгд Найрамдах Солонгос Улсын жимсний тариалалтын 50 хувийг хангадаг. Газар нутгийн хувьд уулархаг өндөрлөгт байрлах бөгөөд өдөр шөнийн температурын хэлбэлзэл, цаг агаарын онцлогоос шалтгаалан жимсний амт чанар сайтай гэдгээрээ алдартай билээ.

Өнөөдрөөс эхлэн Имарт хайпермаркет-д Гёнсанбүг аймгийн үржил шимтэй хөрсөнд ургасан жимснүүд болон мөөг, дөрвөн төрлийн кимчиг худалдаалж эхэллээ.