ХУРААХ

ҮЙЛ ЯВДЛЫН ТОВЧООН

Монгол Улсын нийт хүн ам

Ногоо усалгааны далан сэтэрч, зургаан айл усанд автжээ

O.Admin
2024-04-18

Завхан аймаг, Улиастай сум Жинст багийн Ногоочдын хэсэгт ногоо усалгааны далан сэтэрч зургаан айл өрхийн гэр, хашаа усанд автсан тухай дуудлагыг дөрөвдүгээр сарын 17-ны өдрийн 06:20 цагт хүлээн авсан.

Дуудлагын дагуу аймгийн Онцгой байдлын газрын Гал түймэр унтраах, аврах 43 дугаар ангийн алба хаагчдыг очиход үерийн хамгаалалтын шуудуу хальж зургаан айл өрхийн хоёр байшин, дөрвөн гэр, зургаан хашаа усанд автсан байсныг 3:35 цаг  ажиллаж 18 тонн ус соруулан, шуудууг цэвэрлэж аюулгүй болгосон.