ХУРААХ

ҮЙЛ ЯВДЛЫН ТОВЧООН

Монгол Улсын нийт хүн ам

Багш сурагчид нь хордсон 147-р сургууль цахимаар хичээллэж байна

O.Admin
2024-04-17

БЗД-ийн нутаг дэвсгэр Нийслэлийн ерөнхий боловсролын 147-р сургуулийн есдүгээр ангийн сурагч өчигдөр сургууль дээрээ их хэмжээний нулимс асгаруулагч хий цацсаны улмаас 100 гаруй багш сурагчид хордсон. Тэгвэл тус сургууль онцгой эрсдэлтэй нөхцөл байдлын улмаас танхимаар хичээллэх боломжгүй байгаа тул өнөөдөр /2024.04.17/ цахимаар хичээллэж байгаа аж.

Сургуулийн хоёрдугаар давхрын объект бүхэлдээ хорт хийн тархалтад өртсөн учраас ариутгал, халдваргүйжүүлэлтийг бүрэн хийхээс нааш сургалтын үйл ажиллагааг хэвийн явуулах боломжгүй гэсэн эхний байдлаар дүгнэлт гаржээ.

Эрүүл мэндийн байгууллагаас өгсөн мэдээллээр өчигдөр сургуульд нулимс асгаруулагч хорт хий цацсаны дараа түргэн тусламжийн долоон баг ажиллаж, цэргийн төв эмнэлэг, эх хүүхдийн эрүүл мэндийн үндэсний төв, Монгол Японы эмнэлэгт хордсон сурагч багш нарыг хүргэсэн байдаг.