ХУРААХ

ҮЙЛ ЯВДЛЫН ТОВЧООН

Монгол Улсын нийт хүн ам

12 настай охиныг хулгайлж хөнөөсөн Г.Гантулгыг өнөөдөр шүүнэ

O.Admin
2024-04-16

12 настай охиныг хөнөөсөн Г.Гантулгыг шүүх хурал өнөөдөр болно.

Тодруулбал, өнгөрсөн оны аравдугаар сарын 03-нд Дорноговь аймгийн Сайншанд сумаас 12 настай охин сураггүй алга болж, улмаар Г.Гантулга гэгч нь такси үйлчилгээ үзүүлэх нэрийдлээр хээр аваачиж амийг нь хөнөөсөн хэрэг гарсан.

Шүүхийн урьдчилсан хэлэлцүүлэг гуравдугаар сарын 19-ний өдөр болж, хэргийг гэм буруугийн хуралдаан руу шилжүүлэн хурлыг гуравдугаар сарын 29-ний өдрийн 09 цагт Дорноговь аймгийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн байранд хийхээр товлосон. Гэвч шүүгдэгч өмгөөлөгчөө сольсон. Шинээр ажиллах өмгөөлөгч нь хавтаст хэрэгтэй бүрэн гүйцэд танилцах шаардлагатай. Хохирогчийн тал өмгөөлөгч нэмж авахаар болсон зэрэг шалтгаанаар шүүх хурал хойшилж, дөрөвдүгээр сарын 16-ны 09:00 цагт товлосон билээ.

Г.Гантулгад холбогдох хэргийг Эрүүгийн хуулийн 13.2 дугаар зүйлийн 2.1 /Хүн хулгайлах/, 12.1 дүгээр зүйлийн 4 /Хүчиндэх/, 10.1 дүгээр зүйлийн 2.1, 2.4, 2.7 /Хүнийг алах/-д зааснаар яллах дүгнэлт үйлдсэн.