ХУРААХ

ҮЙЛ ЯВДЛЫН ТОВЧООН

Монгол Улсын нийт хүн ам

Шинжээч: Аймаг, нийслэлийн Эрүүл мэндийн газар зөвшөөрөл өгдөг болсноор эмийн сангийн тоо өссөн

O.Admin
2024-04-15

Эмийн сонсголоор эмзүйн салбарын ерөнхий мэдээллийн талаар шинжээч дүгнэлтээ танилцууллаа. Ингэхдээ

  • Эм ханган нийлүүлэх байгууллага 2020 онд 384 байсан бол түүнээс хойш өсөж 2023 оны байдлаар 453 болсон. 
  • Эмийн сангийн тоо 2020 онд 2,343 байсан бол түүнээс хойш өсөж 2023 оны байдлаар 2,857 болсон байна.
  • Харин эмийн үйлдвэрийн тоо 2021 онд 43 байсан бол түүнээс хойш буурч 2023 онд 39 болсон байна. 

Эмийн сангийн тоо болон хүн амын тоон харьцааг авч үзэхэд нийслэлд 1,000 хүн тутамд нэг эмийн сан, орон нутагт 1,600 хүн тутамд нэг эмийн сан үйл ажиллагаагаа явуулж байна хэмээн мэдээлсэн юм.

Тэгвэл УИХ-ын гишүүн М.Оюунчимэг дараах асуултыг асуув.

-2018-2023 оны хугацаанд эм ханган нийлүүлэх үйлдвэр хөгжөөгүй.  Харин ч буурсан. Ханган нийлүүлэх байгууллага болон эмийн сан өссөн. Эмийн сан өссөн шалтгаан юу вэ. Эмийн сан хангалтгүй болоод өссөн үү. Эсвэл ашигтай байгаа учраас өсөв үү?

Шинжээч:

- Эмийн сантай холбоотой тусгай зөвшөөрөл өгөх зохицуулалт дээр 5000 хүн тутамд нэг эмийн сан гэсэн зохицуулалт байсан. Тэр нь байхгүй болсон. Хоёрдугаарт эмийн сангийн зөвшөөрлийг аймаг, нийслэлийн Эрүүл мэндийн газруудаас өгдөг болсон нь тоо өсөхөд нөлөөлсөн байж болзошгүй. Эдийн засагтай холбоотой нарийвчилсан шинжилгээ хийгээгүй.