ХУРААХ

ҮЙЛ ЯВДЛЫН ТОВЧООН

Монгол Улсын нийт хүн ам

САЙН МЭДЭЭ: Булган аймаг сурагчдыг ангидаа шүдээ угаах цагтай болгожээ

O.Admin
2024-04-12

Сургуулийн өмнөх боловсролын байгууллага болон Ерөнхий боловсролын сургуульд өдөр бүр “Шүд угаах цаг”-ийг бий болгон хэвшүүлж, шүдний эмчилгээ, үйлчилгээг орон нутаг, сумын түвшинд буй болгохоор зорьж байгаа билээ.

Тодруулбал, Монгол Улсын “Алсын хараа-2050” урт хугацааны хөгжлийн бодлого, Монгол Улсын Засгийн газрын 2023 оны 322 дугаар тогтоол, “Шинэ хөгжлийн зам” үйл ажиллагааны хөтөлбөрийн хүрээнд “Эрүүл мэнд” аймгийн хөтөлбөрийг Булган аймаг батлан хэрэгжүүлж байгаа аж. 

Энэ хүрээндээ 2021-2024 онд аймгийн Засаг даргын санаачилгаар "Эрүүл шүд-эрүүл хүүхэд" үзлэгийг зохион байгуулж, давхардсан тоогоор 17 хүртэлх насны 25029 хүүхдийг хамруулахад шүд цоорох өвчин 90 хувьд илэрсэн нь анхаарал татах асуудал болоод байна.

Ирээдүйн эрүүл иргэдийнхээ төлөө “Эрүүл шүд” үйл ажиллагааг ийнхүү эхлүүлжээ. Энэхүү ажлыг аймгийн эрүүл мэндийн байгууллага дангаар хариуцахгүй бөгөөд Боловсрол, шинжлэх ухааны газар, сургуулийн захирал, багш, ажилчид бүгдийн хамтын ажиллагаагаар амжилттай хэрэгжүүлэх юм.