ХУРААХ

ҮЙЛ ЯВДЛЫН ТОВЧООН

Монгол Улсын нийт хүн ам

“Ачит Ихт” ХХК-иас хуулийн байгууллагад гомдол гаргажээ

O.Admin
2024-04-12

“Ачит Ихт” ХХК-иас дараах мэдэгдлийг гаргажээ.

Тодорхой хаяг утасгүй Vision Mongolia гэх фэйсбүүк хуудаст “Ачит Ихт” ХХк болон түүний хувьцаа эзэмшигчдийн ажил хэргийн нэр хүндийг гутаан доромжилсон илтэд худал мэдээллийг байршуулж, санаатайгаар, төлбөртэйгөөр нийгмийн сүлжээнд тарааж байна.

Иймд компанийн зүгээс дээрх илтэд худал, сүдүүлэг гүтгэлгийн шинжтэй мэдээллийг бэлтгэн, тарааж байгаа буруутай этгээдийг тогтоолгох, зохих журмын дагуу шалгаж, хариуцлага хүлээлгүүлэхээр Цагдаагийн ерөнхий газарт гомдол гаргалаа.

Лондоны металл биржийн гишүүн “Ачит Ихт” ХХК нь Монгол Улсад мөрдөгдөж байгаа хууль тогтоомжийн хүрээнд үйл ажиллагаагаа явуулдаг бөгөөд дээрх этгээдэд зохих хариуцлагыг оногдуулан, үнэн мөнийг тогтооно гэж итгэж байна.

Mungkin gambar teks