ХУРААХ

ҮЙЛ ЯВДЛЫН ТОВЧООН

Монгол Улсын нийт хүн ам

“Орхон” их сургуулиас 115 дугаар сургууль хүртэл 640 м авто зам тавина

O.Admin
2024-04-12

“Орхон” их сургуулиас урагш 115 дугаар сургууль хүртэлх авто замын газар чөлөөлөлтийн асуудлаар өнгөрсөн гуравдугаар сард Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Х.Нямбаатар Ээрмэл буюу "Ариг гал" компанийн төлөөлөлтэй уулзсан.

Тэгвэл тус авто замын ажлыг эхлүүллээ.

“Орхон” их сургуулиас урагш 115 дугаар сургууль хүртэл буюу Ээрмэлийн гудамжийг Туулын гудамжтай холбох 640 метр уг авто замыг зургаадугаар сарын 1-нд ашиглалтад оруулахаар төлөвлөж байна. Зорчих хэсэг нь 7 метр өргөн, хоёр талаараа 1.5 метр өргөн явган хүний замтай байх бөгөөд ус зайлуулах систем, гэрэлтүүлгийг иж бүрэн суурилуулж, тохижуулах юм.