ХУРААХ

ҮЙЛ ЯВДЛЫН ТОВЧООН

Монгол Улсын нийт хүн ам

Хуурай замын цэргийн хээрийн сургууль болж байна

O.Admin
2024-04-02

Зэвсэгт хүчний 2023-2024 оны сургуулийн жилийн цэргийн сургалт бэлтгэлийн төлөвлөгөөний дагуу Зэвсэгт хүчний Хуурай замын цэргийн нэгтгэл, ангийн нэгдсэн тактикийн хээрийн сургууль зохион байгуулагдаж байна.

Сургууль хоёр хэлбэрээр буюу Улаанбаатар цэргийн хүрээний Хуурай замын цэргийн нэгтгэл, ангиуд Зэвсэгт хүчний Сургалтын нэгдсэн төвд нэгдсэн хээрийн гаралтаар, орон нутаг дахь ангиуд сургуулийн төвийнхөө раойнд бие даасан тактикийн хээрийн сургуулийг тус тус явуулж байна.

Mungkin gambar 2 orang

Энэ жил Хуурай замын цэргийн командлалаас анх удаа Улаанбаатар цэргийн хүрээний нэгтгэл, ангийн хээрийн гаралтыг нэгтгэн зохион байгуулж байгаа бөгөөд энэ нь хороо, төрөл мэргэжлийнхэн нэгнээсээ суралцах, туршлага солилцох, бэлэн байдлын үеийн гар нийлэмжтэй ажиллагааг бэхжүүлэх, алба салбараа нэгэндээ сурталчлах таниулахад чухал ач холбогдолтой гэж зохион байгуулагчид үзэж байна.

Mungkin gambar 2 orang, musk ox dan arktik

Харин орон нутаг Хуурай замын цэргийн ангиуд өгөгдсөн сэдвийн хүрээнд тактикийн хээрийн сургуулийг бие даан зохион байгуулж, алба хаагчдынхаа бэлэн байдал, бэлтгэлжилтийн түвшинг нь нэмэгдүүлж байна. 

Mungkin gambar 5 orang

Хуурай замын цэргийнхний нэгдсэн тактикийн хээрийн сургуулиар хүн нэг бүр, тасаг тоотын бэлтгэл, салаа салбарын жигдрэлтийг хангаж, төгсгөлд нь хүч нэмэгдүүлсэн ротын байлдааны буудлага гүйцэтгэх юм.