ХУРААХ

ҮЙЛ ЯВДЛЫН ТОВЧООН

Монгол Улсын нийт хүн ам

Бүртгэлгүй их хэмжээний эм, тариаг хилээр нэвтрүүлэхийг завджээ

O.Admin
2024-04-02

Монгол Улсын эмийн бүртгэлд бүртгэлгүй, тарифын бус хязгаарлалт тогтоосон эм, тариаг хууль бусаар нэвтрүүлэхийг завдсан зөрчлийг гаалийн байгууллага илрүүлжээ.

Тодруулбал "Чингис хаан" олон улсын нисэх буудал дахь гаалийн газрын Нисэх буудлын гаалийн хяналтын бүсэд зорчигчийн гар тээшинд Гаалийн байгууллагад мэдүүлээгүй, Монгол Улсын эмийн бүртгэлд бүртгэлгүй 12.75 кг тарифын бус хязгаарлалт тогтоосон эм, тариаг хууль бусаар нэвтрүүлэхийг завдсан зөрчилд шалган шийдвэрлэх ажиллагаа явуулж байгаа аж.

Тухайн зорчигч 2024 оны гуравдугаар сарын 29-ний 05:07 цагт Истанбул-Улаанбаатар чиглэлийн онгоцоор ирсэн байна.