ХУРААХ

ҮЙЛ ЯВДЛЫН ТОВЧООН

Монгол Улсын нийт хүн ам

Зүүн аймгуудын нутгаар цас орно

O.Admin
2024-03-24

Гуравдугаар сарын 24, 25-нд ихэнх нутгаар өдөртөө дулаарах тул болзошгүй шар усны үерийн аюулаас сэрэмжтэй байхыг анхааруулж байна.

2024 оны 03 сарын 25-наас 2024 оны 03 сарын 29-нийг хүртэлх цаг агаарын урьдчилсан төлөв:

Энэ сарын 25-нд Алтай, Хангайн уулархаг нутгаар цас, говийн бүс нутгийн баруун хэсгээр хур тунадас, 26-нд баруун, төвийн аймгуудын нутгийн зарим газраар цас, говийн аймгуудын нутгийн зүүн хэсгээр хур тунадас, 27-нд нутгийн зүүн хэсгээр, 28-нд зүүн аймгуудын нутгийн зүүн хэсгээр цас орно.

Салхи 26-нд нутгийн баруун хагаст, 27-нд нутгийн зарим газраар, 28-нд нутгийн зүүн хагаст секундэд 15-17 метр хүрч ширүүсч, нутгийн өмнөд хэсгээр шороон шуурга шуурна.

Увс нуур болон Дархадын хотгор, Завхан голын эх, Идэр, Тэс голын хөндийгөөр шөнөдөө -22…-27 градус, өдөртөө -5…-10 градус, Алтай, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутаг, Хүрэнбэлчир орчимоор шөнөдөө -13…-18 градус, өдөртөө 0…-5 градус хүйтэн, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө -1…+4 градус, өдөртөө +14…+19 градус дулаан, Их нууруудын хотгор, Хангайн нурууны өвөр бэл, говийн бүс нутгийн хойд хэсгээр шөнөдөө -2…-7 градус хүйтэн, өдөртөө +8…+13 градус дулаан, бусад нутгаар шөнөдөө -8…-13 градус хүйтэн, өдөртөө +2…+7 градус дулаан байна. 26-нд нутгийн хойд хэсгээр, 27-нд нутгийн зүүн хагаст хүйтэрнэ.