ХУРААХ

ҮЙЛ ЯВДЛЫН ТОВЧООН

Монгол Улсын нийт хүн ам

Усанд сэлэлтийн анхан шатны мэдлэг олгох сургалт эхэллээ

O.Admin
2024-03-20

Нийслэлийн онцгой байдлын газраас алба хаагчдад усанд сэлэлт, усанд эрэн хайх, аврах ажиллагааны анхан шатны мэдлэг, дадлага олгох ээлжит сургалтыг өнөөдрөөс эхлүүллээ.

Тус газрын 2024 оны гүйцэтгэлийн төлөвлөгөөг хэрэгжүүлэх хүрээнд алба хаагчдын бие бялдрын хэвийн үзүүлэлт чийрэгжилтийг хангах, усанд сэлэлт, шумбалт, усанд эрэн хайх, аврах ажиллагааны анхан шатны мэдлэг, дадлага олгох зорилгоор сургалтыг Чингэлтэй  дүүргийн  Усан спорт сургалтын төвд зохион байгуулж байна. Сургалтын ажиллагааг нээж тэргүүн дэд дарга, хурандаа Д.Мөнхсайхан алба хаагчдад амжилт хүслээ.

Сургалтаар алба хаагчдад сэлэлтийн техник, нэрвэгдэгчийг тээвэрлэх, аврах үйл ажиллагаа, уртын шумбалтын техник, осолдогчоос усанд дотор биеэ хамгаалах арга техник, мэлхий сэлэлтийн хөл, гар, амьсгалын дасгалыг хослуулах, усан санд устай дасах, амьсгалын дасгалыг хослуулах зэрэг мэдлэг олгох юм.

Mungkin gambar 6 orang, orang berenang dan biliar

Сургалтад бүтцийн нэгжүүдийн алба хаагчид хамрагдаж байна гэж нийслэлийн Онцгой байдлын газраас мэдээллээ.