ХУРААХ

ҮЙЛ ЯВДЛЫН ТОВЧООН

Монгол Улсын нийт хүн ам

Берлинд В.Путины баримлыг байршуулжээ

Б.ДАВААХҮҮ (сэтгүүлч)
2024-03-19

ОХУ-ын Ерөнхийлөгчийн сонгууль болж, В.Путин үнэмлэхүй ялалт байгуулан дахин тус улсын төрийн тэргүүнээр ажиллахаар болсон. Ингэснээр Украин, ОХУ-ын хоорондын дайн дахин үргэлжлэх нь тодорхой болоод байгаа юм.

Тэгвэл сонгуулийн санал хураалтын үеэр Германы Берлин хот дахь ОХУ-ын Элчин сайдын яамны гадна В.Путины баримлыг байрлуулж, эсэргүүцлээ илэрхийлжээ.

Ингэхдээ цусаар дүүрсэн ваннд хэвтэж буй В.Путиныг барималд дүрсэлсэн байна.  Сонгуулийн үеэр дэлхийн хэд хэдэн хотод болсон В.Путины засаглалын эсрэг “Noon Against Putinхөдөлгөөний хүрээнд уг баримлыг бүтээсэн аж.