ХУРААХ

ҮЙЛ ЯВДЛЫН ТОВЧООН

Монгол Улсын нийт хүн ам

ӨМНӨГОВЬ: Цэргийн алба хаагчид өргөө цагаан гэр бэлэглэлээ

O.Admin
2024-03-19

Батмөнх даян сэцэн хаан мэндэлсний 560 жилийн ой, Монгол цэргийн өдөр, Зэвсэгт хүчний 103 жилийн ойн баярыг тохиолдуулан Өмнөговь аймгийн ЗДТГ, Цэргийн штаб, Засаг даргын зөвлөлөөс санаачлан хугацаат цэргийн албаа нэр төртэй хааж байгаа байлдагч Даваасүрэнгийн Гэгээбадрахад өргөө цагаан гэр бэлэглэлээ. Байлдагч Д.Гэгээбадрахын ээж, дүү нар хүрэлцэн ирж, баярт мөчийг нь хуваалцлаа.

Монгол улсын үндсэн хуулиар хүлээсэн иргэний үндсэн үүргээ биелүүлэн, эр цэргийн албаа нэр төртэй хааж байгаа хугацаат цэргийн алба хаагчдын төлөөлөл Д. Гэгээбадрах нь Өмнөговь аймгийн Цогтцэций сумаас цэргийн албанд татагдаж, Зэвсэгт хүчний 167-р ангид алба хааж байгаа тэргүүний байлдагчдын нэг юм.

Mungkin gambar 2 orang dan teks