ХУРААХ

ҮЙЛ ЯВДЛЫН ТОВЧООН

Монгол Улсын нийт хүн ам

БУЛГАН: Буудлагын спортын аварга шалгаруулах тэмцээн болно

O.Admin
2024-02-27

Зэвсэгт хүчний 103 жилийн ой, Халхын голын дайны ялалтын 85 жилийн ойг тэмдэглэх, хүүхэд залуучуудад цэрэг эх оронч хүмүүжил олгох, буудлага спортыг сурталчлах, шинэ залуу тамирчдын авьяас чадварыг хөгжүүлэх залуу тамирчдыг нээн илрүүлэх зорилготой. 

Буудлагын тэмцээн 2024 оны гуравдугаар сарын 02-ны өдрийн 11.00 цагт Спортын дунд сургуулийн спорт зааланд зохион байгуулагдана.

ТЭМЦЭЭНИЙ БҮРТГЭЛ: Спортын дунд сургуулийн спорт зааланд гуравдугаар сарын 02-ны өдрийн бямба гаригт 09.00 цагаас эхлэнэ

АНГИЛАЛ: Эрэгтэйчүүд, эмэгтэйчүүд, хөвгүүд, охид гэсэн дөрвөн ангиллаар явагдана.

-18 нас хүртэл хөвгүүд, охид

-18 наснаас дээш эрэгтэй, эмэгтэй

ТЭМЦЭЭНИЙ ЖУРАМ:

Хийн урт бууны төрөл: Тамирчид гурван сумын сорилттой таван сум буудна, шалгалтын таван сум буудах хугацаа найман минут. Шалгалтын таван сумны нийлбэр дүнгээр тус тусдаа байр эзэлж эхний наймдугаар байрт шалгарсан тамирчид медалийн төлөө финалд шалгарна. Оноо тэнцсэн тохиолдолд нэмэлт сум буудна.

Тэмцээн ОУБХ-ны дүрмээр явагдана. Тамирчид шүүгчдын зөвшөөрөлгүй бууны тусгал тохируулах, тохиргоог оролдохыг хориглоно. Буудлагын аюулгүй ажиллагааны зааварчилгааг бүх тамирчдад өгч гарын үсэг зуруулах ба тэмцээн дээр нэг удаа зөрчил гаргавал сануулах, хоёр удаа зөрчил гаргавал шар карт, гурван удаа зөрчил гаргавал улаан картыг шүүгч өгч тэмцээнээс хасна.