ХУРААХ

ҮЙЛ ЯВДЛЫН ТОВЧООН

Монгол Улсын нийт хүн ам

ӨМНӨГОВЬ: Тавантолгой ХК тэрбум төгрөг хандивлахаар болжээ

O.Admin
2024-02-22

Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ үндэстнээрээ нэгдэж, байгалийн гамшигт үзэгдэл зудын нөхцөл байдалд байгаа малчдадаа туслахыг уриалж, шуурхай бүлгүүдийг байгуулсан билээ.

Үүнтэй холбоотойгоор аймаг, орон нутгийн удирдлагууд, ААН, төрийн болон төрийн бус байгууллагууд нэгдэн хаваржилт хүндэрсэн аймаг, сумуудад тусламж үзүүлж, хандивын аян зохион байгуулж эхэлсэн юм.

Тэгвэл Өмнөговь аймгийн орон нутгийн өмчит “Тавантолгой” ХК аймгийнхаа малчдын өвөлжилт, хаваржилтын даван туулахад зориулж, өчигдрийн ТУЗ-ийн хурлаараа нэг тэрбум төгрөгийг хандивлахаар шийдвэрлэжээ.

Mungkin gambar kereta luncur anjing, arktik dan teks yang menyatakan 'тавантолгой хк акантолгойху 1.000.000.000 телеелен удирдах зевлелийн 2024 оны 02 дугаар сарын 21-ний едрийн хурлаар емнеговь аймгийн малчиддаа туслах хандивын аянд нэгдэж, цаг уеийн хундрэлийг даван туулахад нь зориулж нэг тэрбум тегрег хандивлахаар шийдвэрлэлээ. орон нутгийн емчит тавантолгой хк-ийн телеелен удирдах зевлел 2024.02.21'