ХУРААХ

ҮЙЛ ЯВДЛЫН ТОВЧООН

Монгол Улсын нийт хүн ам

Ж.Байгалмаа: Ууц, махыг удаан хугацаагаар ил тавьж болохгүй

O.Admin
2024-02-07

Эрүүл мэндийн яамнаас цаг үеийн асуудлаар зөвлөмж мэдээлэл өгч байна. ХӨСҮТ-ийн захирал Ж.Байгалмаа амьсгалын замын халдварт өвчин, хоол хүнсний хордлогоос сэргийлэх чиглэлээр мэдээлэл өглөө.

Тэрбээр “Цагаан сарын баяраар иргэд хоол хүнсний их хэмжээгээр бэлтгэж, зочдыг дайлдаг. Гэвч, буруу хадгалах, боловсруулахтай холбоотойгоор хоол хүнсээр дамжих халдварын тархах эрсдэл нэмэгддэг. Хүнсний бүтээгдэхүүнийг бэлтгэх, боловсруулах, хадгалахдаа дараах зөвлөмжийг мөрдөөрэй” гэв.

Тодруулбал:

- Хүнсний бүтээгдэхүүнийг сонгохдоо үйлдвэрлэсэн он сар, хадгалах хугацаа, хадгалалтын нөхцлийг харах хэрэгтэй.

- Лаазалсан, хагас боловсруулсан бүтээгдэхүүний чанар байдал алдагдсан эсэхийг заавал шалгах,

-Өндөг, өндгөн бүтээгдэхүүн, майонез, мөхөөлдөс, крем, кремтэй бялуу, жигнэмэг зэрэг хөргүүрт хадгалах ёстой хүнсний бүтээгдэхүүнийг хөргүүртэй газраас заавал худалдан авах.

-Баярын ууц, махыг удаан хугацаагаар ил задгай тавихгүй байх

-Салат, бууз зэрэг бүтээгдэхүүнийг хонуулж хэрэглэхгүй байх

-Болсон болон түүхий бүтээгдэхүүний савыг тусад нь хадгалах

-Хоол хүнсээ чанаж, болгох

-Ундны усыг буцалгаж хэрэглэх

Энгийн боловч хоолны хордлогоос урьдчилан сэргийлэх эдгээр аргуудыг дагаж мөрдөхийг зөвлөлөө. Хоолны хордлогот халдварын өвчлөлийн үед  24 цагт буюу нэг хоног буюу түүнээс дээш хугацаагаар суулгах, бөөлжих, 37.5 градусаас дээш халуурах шинж тэмдэг илэрдэг бөгөөд ийм тохиолдолд тухайн хүнийг тусгаарлаж, харьяа эмнэлэгтээ хандахыг анхаарууллаа.