ХУРААХ

ҮЙЛ ЯВДЛЫН ТОВЧООН

Монгол Улсын нийт хүн ам

БХБ-ын сайд Ц.Даваасүрэн АХБ-ны суурин төлөөлөгчийг хүлээн авч уулзжээ

O.Admin
2024-01-30

​ Барилга хот байгуулалтын сайд Ц.Даваасүрэн Азийн хөгжлийн банкны Монгол дахь суурин төлөөлөгч Шаннон Көүлингийг хүлээн авч уулзлаа.

Уулзалтаар Азийн хөгжлийн банк нь 30 гаруй жилийн хугацаанд Монгол Улсын эдийн засгийг дундаж орлоготой улс орон болон хөгжүүлэхэд чухал үүрэг гүйцэтгэсэн болохыг онцолж, тухайлбал өнгөрсөн хугацаанд барилга, хот байгуулалт, нийтийн аж ахуй, инженерийн дэд бүтцийн чиглэлийн төсөл, арга хэмжээг аймаг, орон нутагт амжилттай хэрэгжүүлсэн талаар санал солилцлоо.

Цаашид хөдөө орон нутагт чигэлсэн хөгжлийг бий болгохоор ажиллаж байгаа энэ үед сэргээгдэх эрчим хүчний нөөц бололцоонд тулгуурлан аймаг, сумын төвийг айл өрх, аж ахуйн нэгжүүдийг инженерийн дэд бүтцэд холбох, төлөвлөх ажлыг зохион байгуулж, барилгын салбарын ногоон хөгжлийн жишиг загварыг түгээхэд талууд анхаарч ажиллах талаар санал нэгдэв.

​ Мөн тус банкны хөрөнгийн эх үүсвэрээр Монгол Улсын бусад салбарт хэрэгжихээр төлөвлөж байгаа томоохон хөрөнгө оруулалтын хөтөлбөрийг амжилттай хэрэгжүүлэхэд талууд хамтран ажиллаж, тус яамны зүгээс бүх талын дэмжлэг үзүүлэхээ дахин нотлов.