ХУРААХ

ҮЙЛ ЯВДЛЫН ТОВЧООН

Монгол Улсын нийт хүн ам

Умайн хүзүүний эсийн шинжилгээ буюу пап тест гэж юу вэ?

O.Admin
2024-01-26

Умайн хүзүүний эсийн шинжилгээ нь умайн хүзүүний хавдар болон хавдрын урьдал өөрчлөлтийг эрт илрүүлэх зорилготой шинжилгээ юм.

Манай улсад 35 дээш насны эмэгтэйчүүд гурван жилд нэг удаа хамруулдагч ч хавдрын тохиолдын тоо буурахгүй мөн залуу насны эмэгтэйчүүдэд тохиолдох нь элбэг байгаа юм. Умайн хүзүүний хорт хавдар нь эхний шатандаа ихэнх тохиолдолд ямар нэгэн шинж тэмдэг зовиур илэрдэггүй хожуу шатанд шинж тэмдэг илэрдэг. Иймээс нөхөн үржихүйн насны бүх эмэгтэйчүүд эсийн шинжилгээнд жил бүр хамрагдах нь зүйтэй.

Шинжилгээг зориулалтын сойтогоор умайн хүзүүнээс дээж авч шинжилдэг. Шинжилгээ хийлгэсэн эмэгтэйчүүдийн дотроос 3-10% нь илэрдэг. Энэ нь цоо эрүүл ч биш, хавдар ч хараахан биш хавтгай хучуур эсийн өөрчлөлт илрэхийг хэлнэ. Эсийн шинжилгээнд гарах өөрчлөлтийг дараах байдлаар ангилан үздэг.

Хэв янзгүй хавтгай хучуур эс (Atypical Squamous Cells, ASC)

Шинжилгээ хийлгэсэн эмэгтэйчүүдийн дотроос 3-10% нь илэрдэг. Энэ нь цоо эрүүл ч биш, хавдарч хараахан биш хавтгай хучуур эсийн өөрчлөлт илрэхийг хэлнэ. Ийм үзүүлэлт гарсан эмэгтэйчүүдийн дотор 50-60% нь хэвийн, 40-50% нь хүний папиллома вирусын (HPV) халдвартай байдаг

Бага өөрчлөлттэй хавтгай хучуур эсийн эмгэг (Low-grade Squamous Intraepithelial Lesion, LSIL)

Шинжилгээ хийлгэсэн эмэгтэйчүүдийн 1-3% нь илэрдэг. Ийм үзүүлэлттэй эмэгтэйчүүдийн 70% нь хүний папиллома вирус (HPV)-ээс үүдэлтэй умайн хүзүүний болон үтрээний эсийн өөрчлөлттэй гардаг.

Өндөр өөрчлөлттэй хавтгай хучуур эсийн эмгэг (High-grade Squamous Intraepithelial Lesion, HSIL)

Шинжилгээ хийлгэсэн эмэгтэйчүүдийн дотороос 0.3-0.8% нь тохиолддог. Энэхүү эмэгтэйчүүдийн 90-ээс дээш хувь нь хүний папиллома вирус (HPV)-ээс үүдэлтэй эсийн өөрчлөлттэй байдаг. Энэ эмгэг хаварт шилжих магадлал өндөр тул зайлшгүй эмчилгээ шаардлагатай.

Хавдар

Шинжилгээ өгсөн эмэгтэйчүүдийн дотроос цөөнхид нь хавдрын өөрчлөлт гардаг.

 Шинжилгээ өгөхөд юуг анхаарах хэрэгтэй вэ?

-Сарын тэмдэг ирж байх үед аль болох тест өгөхгүй байх

-Шинжилгээ өгөхөөс 48 цагийн дотор шүршүүрт орохгүй байх

-Шинжилгээ өгөхөөс өмнө 48 цагийн дотор бэлгийн харьцаанд ороогүй байх

-Шинжилгээ өгөхөөс өмнө 48 цагийн дотор тампон, жирэмснээс сэргийлэх эм мөн эмэгтэйчүүдийн угаалгын шингэн, лаа зэргийг хэрэглээгүй байх нь шинжилгээ үнэн гарах магадлалын нэмэгдүүлдэг.