ХУРААХ

ҮЙЛ ЯВДЛЫН ТОВЧООН

Монгол Улсын нийт хүн ам

Ц.Хулангийн гомдлыг энэ сарын 24-нд Улсын дээд шүүхэд хэлэлцэнэ

O.Admin
2024-01-22

Яруу найрагч Ц.Хулан, лам Б.Отгонбаатар нарыг гадаад улсын тагнуулын албатай хамтран ажилласан хэмээн анхан шатны шүүхээс Ц.Хуланд есөн жил зургаан сарын хорих ял, лам Б.Отгонбаатарт найман жилийн хорих ял оноосон байдаг.

Харин тэд уг шийдвэрийг эсэргүүцэн давж заалдсанаар, давж заалдах шатны шүүх гомдлыг хэлэлцэж, Ц.Хулангийн ялыг найман жил нэг сар болгон хөнгөрүүлэн өөрчилж, Б.Отгонбаатарыг Эрүүгийн хариуцлагаас чөлөөлж шийдвэрлэсэн байдаг. Тэгвэл шүүгдэгч Ц.Хулан, түүний өмгөөлөгч Ч.Өнөржаргал, Ж.Батхуяг нар давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг эсэргүүцэж, Улсын дээд шүүхэд гомдол гаргажээ. Уг гомдлыг энэ сарын 24-нд Улсын дээд шүүхэд хаалттай хянан хэлэлцэхээр болсон байна. 

Эргэн сануулахад, Ц.Хулан, Б.Отгонбаатар нарыг тусгай албаны ажилтнуудаас 238 сая төгрөг авсан нь тогтоогдсон гэж үзэж, Ц.Хулангаас 159 сая төгрөг, Б.Отгонбаатараас 78 сая төгрөг гаргуулж, улсын төсөвт шилжүүлэхээр шийдвэрлэсэн байдаг.