ХУРААХ

ҮЙЛ ЯВДЛЫН ТОВЧООН

Монгол Улсын нийт хүн ам

Лангуунаас 69 гар утас хулгайлсан этгээдийг илрүүлжээ

O.Admin
2024-01-17

Цагдаагийн байгууллагад “Налайх дүүргийн 2 дугаар хорооны нутаг дэвсгэрт гар утас худалдааны лангуунд 2024 оны 01 дүгээр сарын 12-оос 13 шилжих шөнө хулгай орсон байна” гэх дуудлага, мэдээлэл бүртгэгдсэн.

Уг гомдол, мэдээллийн дагуу Эрүүгийн цагдаагийн албаны Хулгайлах гэмт хэрэгтэй тэмцэх хэлтэс, Налайх дүүргийн цагдаагийн хэлтэс, Нийслэлийн Шүүх шинжилгээний газрын КШХ-ийн алба хаагчид хамтран хяналтын камерын тусламжтай, шуурхай ажиллаж дээрх хэргийг үйлдсэн байж болзошгүй 29 настай, эрэгтэй "О"-г Төв аймгийн Зуунмод сумын нутаг дэвсгэрээс дайчлан баривчилсан.

Урьдчилсан байдлаар дээрх этгээд нь 56 нэр төрлийн 75 ширхэг гар утас хулгайлан авч, бусдад 30 сая төгрөгийн хохирол учруулсан гэх ба 52 нэр төрлийн 69 ширхэг гар утсыг бусдад зарж, борлуулахаас нь өмнө олж тогтоон, хохирогчид хүлээлгэн өгсөн.

Иймд иргэд Та бүхэн өөрийн орон байр, албан байгууллага болон хувийн өмчдөө баталгаат хаалга цоож, цонхны хаалт хийж, харуул хамгаалалтаа сайжруулж, хяналтын камер суурилуулан энэ төрлийн гэмт хэргээс урьдчилан сэргийлэхийг цагдаагийн байгууллагаас сэрэмжлүүлж байна.