ХУРААХ

ҮЙЛ ЯВДЛЫН ТОВЧООН

Монгол Улсын нийт хүн ам

СЭРЭМЖЛҮҮЛЭГ: Өсвөр насны хүүхдүүд зам тээврийн осолд орж, нас баржээ

O.Admin
2024-01-14

Цагдаагийн байгууллагад өчигдөр буюу энэ оны нэгдүгээр сарын 13-ны орой Говьсүмбэр аймгийн нутаг дэвсгэрт улсын чанартай хатуу хучилттай зам дээр том оврын ачааны автомашин, суудлын автомашин мөргөлдсөн зам тээврийн ноцтой осол, хэргийн дуудлага, мэдээлэл бүртгэгджээ.

Урьдчилсан байдлаар тухайн ослын улмаас 18 насны хоёр иргэн амь хохирч, 17-18 насны хоёр өсвөр насны хүүхэд гэмтсэн харамсалтай тохиолдолд мөрдөн шалгах ажиллагаа явуулж байна.

Иймд иргэд, жолооч та бүхэн өөрийн болон бусдын аюулгүй байдлыг хангаж, үзэгдэх орчин хязгаарлагдмал нөхцөл байдалд эрсдэлийг үнэлж, хөдөлгөөний хурдыг багасгах, анхаарал болгоомжтой замын хөдөлгөөнд оролцох, энэ талаар бусдад шаардлага тавьж, иргэний үүргээ биелүүлэхийг зөвлөн сэрэмжлүүлж байна.