ХУРААХ

ҮЙЛ ЯВДЛЫН ТОВЧООН

Монгол Улсын нийт хүн ам

Онцгой байдлын албаны ахмад ажилтнуудад төрийн дээд одон медаль гардууллаа

O.Admin
2024-01-12

Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигаар Онцгой байдлын албанд олон жил үр бүтээлтэй ажиллаж байсан зарим ахмадуудад төрийн дээд одон, медаль хүртээснийг өнөөдөр ОБЕГ-ын дарга, хошууч генерал Г.Ариунбуян гардуулан өглөө.

“Цэргийн гавьяаны улаан тугийн одон”-оор НОБГ-ын ахмад ажилтан Д.Эрдэнэбилэг, Дорноговь аймгийн Онцгой байдлын газрын ахмад ажилтан Д.Чулуунхүү, 

“Цэргийн гавьяаны одон”-оор Дорноговь аймгийн Онцгой байдлын газрын ахмад ажилтан А.Ганжаргал, Хэнтий аймгийн Онцгой байдлын газрын ахмад ажилтан Б.Мягмаржав, мөн газрын ахмад ажилтан Д.Бат-Эрдэнэ, мөн газрын ахмад ажилтан Л.Алтанцаг, мөн газрын ахмад ажилтан П.Алтанцоож,

“Алтан гадас одон”-оор ОБЕГ-ын дэргэдэх  Гамшиг судлалын үндэсний хүрээлэнгийн радиологич-судлаач А.Нарангэрэл, Дорноговь аймгийн Онцгой байдлын газрын ахмад ажилтан Б.Түмэнбаяр, Хэнтий аймгийн Онцгой байдлын газрын ахмад ажилтан Ш.Дулмаа нар шагнагдлаа.

Mungkin gambar 12 orang dan Oval Office

Энэ үеэр хошууч генерал Г.Ариунбуян “Төрийн дээд, одон медаль хүртсэн ахмадууддаа хувиасаа болон нийт бие бүрэлдэхүүнийхээ өмнөөс халуун баяр хүргэе. Онцгой байдлын байгууллагын тулгын гурван чулуу болох Гал түймэртэй тэмцэх газар, Иргэний хамгаалалтын газар, Улсын нөөцийн газруудад залуу халаа нас, эрдэм, мэдлэг, ур чадвараа дайчлан ажилласан та бүхнээрээ үе, үеийн алба хаагчид бахархаж байгаа. Та бүхэндээ эрүүл энх, сайн сайхан бүхнийг хүсэн ерөөе” гэлээ.