ХУРААХ

ҮЙЛ ЯВДЛЫН ТОВЧООН

Монгол Улсын нийт хүн ам

Баян-Өлгий аймгийн удирдлагуудад холбогдох хэргийг прокурорт буцаалаа

O.Admin
2023-11-28

Нийслэлийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 19.16 дугаар зүйлийн нэг дэх хэсэгт зааснаар яллагдагч Д.Бауыржан, О.Нурлан, К.Хуаныш, А.Серикболат, А.Камелият, К.Бекжан, Т.Аршагүл, Ө.Хуралай, А.Гылымхан, К.Болат, С.Арман, Д.Есболат, Д.Ербол, С.Хонаев нарт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн хэргийг Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх хүлээн авч,  Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 33.1 дүгээр зүйлийн зургаа дахь хэсэгт зааснаар яллагдагч, тэдгээрийн өмгөөлөгч нарын хүсэлтээр шүүхийн урьдчилсан хэлэлцүүлгийн хуралдааныг 2023 оны арваннэгдүгээр сарын 27-ны өдөр товлосон.

Шүүхийн урьдчилсан хэлэлцүүлгийн хуралдаанаар яллагдагч, тэдгээрийн өмгөөлөгч нарын гаргасан хүсэлтийг хүлээн авч, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 33.3 дугаар зүйлийн нэг дэх хэсгийн 1.2 дахь заалтад заасан “..шүүх хуралдаанаар нөхөн гүйцэтгэх боломжгүй мөрдөн шалгах ажиллагааг хийлгэх...” гэх үндэслэлээр хэргийг прокурорт буцааж шийдвэрлэлээ. 

Хэргийг эргэн сануулбал, Баян-Өлгий аймгийн удирдах албанд ажиллаж байсан дээрх хүмүүс Улаанхус, Дэлүүн, Сагсай сумд шинээр баг байгуулахдаа улсын бүртгэлд казах нэрээр оруулсан нь тогтоогдоод буй. Хил хамгаалах байгууллагынхны хийсэн судалгаагаар Баян-Өлгий аймагт уламжлалт монгол газар, усны нэрийн 85 хувийг казах болгочихсон, эсвэл казах аялга оруулсныг тогтоосон гэдэг. Тухайлбал, Цагаан голыг Аксул, Таван богдыг Бесбогда, Хар ямаатыг Хар жамат гэх мэтээр шууд казах болгож, өөрчилснийг тогтоосон билээ.