ХУРААХ

ҮЙЛ ЯВДЛЫН ТОВЧООН

Монгол Улсын нийт хүн ам

Ц.Элбэгдоржийн хадам дүүгийн гэрээс 60 орчим уран зураг хураан авчээ

O.Admin
2024-05-08

Ерөнхийлөгч асан Ц.Элбэгдоржтой холбоотой дахин мэдээлэл цацагдлаа. Түүний  хадам дүү Х.Болдбаатарын гэр болон ажил дээр нь өнөөдөр хийжээ.

Тухайлбал,  ЭЦА-наас прокурорын зөвшөөрөлтэй нэгжлэгийн ажиллагаа хийж, түүний эзэмшлийн "Монгол арт" галлерейгаас 60 орчим уран зургийг хураан авсан байна. Мөн тэр дунд нь тооллогоор дутсан хулгайд алдагдсан уран зураг, урлагийн бүтээлүүдийн нэрийг нь өөрчлөн өөр дээрээ нуун хадгалж байсан нь илэрчээ. Энэ уран зургийг Ц.Элбэгдорж нь Ерөнхийлөгчөөр ажиллаж байхдаа хадам дүүдээ өгч хадгалуулсан байж болзошгүй гэх мэдээлэл байгаа. Энэ талаар бид цаашид илүү дэлгэрэнгүй мэдээлэл хүргэх болно.