ҮЙЛ ЯВДЛЫН ТОВЧООН

Б.Энхбаяр: Нүүрсний хулгайн сонсголын товыг зарлана

Б.ДАВААХҮҮ (сэтгүүлч)
2023-11-27

УИХ-ын “Нүүрсний хулгай”-г хянан шалгах Түр хороо УИХ-ын Хяналт шалгалтын тухай хуульд заасны дагуу өнөөдөр хуралдаж, нүүрсний хэргийг хянан шалгах нотлох баримтыг шинжлэн судлах сонсголын товыг зарлана хэмээн Хууль зүй, дотоод хэргийн сайд Б.Энхбаяр мэдээллээ.

Түүнчлэн, холбогдох гэрчийн нэрийг зарлаж дуудах аж. Хуульд зааснаар сонсголоос долоо хоногийн өмнө Түр хороо, товыг тогтоож, гэрчийг дуудах хуультай юм. Нотлох баримтыг шинжлэн судлах сонсголыг энэ оны арванхоёрдугаар сарын 4-8, 16-22-ны өдрүүдэд хоёр үе шаттайгаар зохион байгуулахаар урьдчилсан байдлаар төлөвлөсөн байна.