ҮЙЛ ЯВДЛЫН ТОВЧООН

МАН сонгуулийн өмнө малчдын тархийг угааж, санал авахаар санаархаж байна  

O.Admin
2024-05-09

2024 оны УИХ-ын ээлжит сонгууль болоход сар гарангийн хугацаа үлдээд байгаа энэ цаг үед улс төрийн намууд эрс идэвхиж, нууц уулзалтууд хийх нь эрс нэмэгджээ.

Тухайлбал,  өчигдөр эрх баригч МАН-ын цагаан байранд намын удирдлагууд болон хэсэг пиарчид цуглаж, унаад буй нэр хүндээ хэрхэн өсгөх талаар ярилцаж, барборасса төлөвлөгөө боловсруулсан гэх мэдээлэл түгээд байна.

­­Хэд хоногийн өмнө Монгол Улсын Засгийн газар “Шинэ хоршоо” хөдөлгөөн байгуулсанаа зарлаж, орон даяар сүржин нээлт хийсэн. Найман жил төрийн эрх барьж байгаа МАН сонгуулийн өмнө гэнэт малчдадаа хайр зарлаж, зээл олгоно хэмээн тархи угаалт хийв.

Гэвч энэхүү “Шинэ хоршоо” хөдөлгөөнийг бүтэлгүйтүүлэх тактиктаа Ардчилсан намыг ашиглаж, өөрсдөө дахин сонгогдох төлөвлөгөөгөө боловсруулжээ. Ингэхдээ Ардчилсан намын дарга Лу.Гантөмөр болон намын гишүүд эсэргүүцэж байна гэх мессежийг түгээхээр болсон тухай эх сурвалжууд мэдээллээ.

Хоршоолж зээл авах гэсэн иргэдэд МАН “Та бүхэндээ яг зээл олгох гэсэн чинь Ардчилсан нам хориглоод сонгуулийн өмнө өгөх боломжгүй байна. Бид дахин ялаад зээл олгоно” гэсэн мессежийг телевизийн нэвтрүүлэг, шторк, сошиал орчинд битүү тараах бололтой.