ҮЙЛ ЯВДЛЫН ТОВЧООН

Ашиг сонирхолын зөрчилтэй Ш.Адьшаа гишүүн

O.Admin
2024-05-02

Ашиг сонирхолын зөрчилтэй УИХ-ын гишүүн Ш.Адьшаа Ашигт малтмалын тухай хуульд өөрчлөлт оруулах эрхтэй юу.

Мэдээж УИХ-ын гишүүний эрхэм үүрэгт хууль, санаачилах, боловсруулах, өргөн мэдүүлэх эрх бий. Гэхдээ эрхэм гишүүн Ш.Адьшаагийн хувьд нүүрсний хяналтын сонсголын үеэр  хилээр нүүрсийг  их хэмжээгээр бүртгэлгүй гаргасан асуудал хөндөгдөж,  хамаарал бүхий компаниудыг зарласан билээ.

Тухайлбал, “Шанх транс” ХХК, “Тив транс” ХХК,  “Эм  Жи Өү” транс ХХК /Ш.Мөнхцэцэг Ш.Адьшаагийн зөвлөх/, “Галба ус” ХХК, “Баялаг ложистик транс” ХХК, “Шанк ложистик" ХХК, “Энхдэлгэр говь” ХХК /Ш.Мөнхцэцэг Ш.Адьшаагийн зөвлөх/, “Зүүн хөхий” ХХК /Ш.Мөнхцэцэг Ш.Адьшаагийн зөвлөх/, "Мөнх цаст" ХХК нэрлэсэн юм.

Гэтэл УИХ-ын гишүүн Ш.Адьшаа  өнөөдөр чуулганы хуралдааны үеэр Ашигт малтмалын тухай хуульд өөрчлөлт оруулах хуулийн төслийг  өргөн мэдүүлсэн. Сөрөг хүчний хуулийн төслийг оруулж ирэхгүй байна.

Ашигт  малтмалын тухай хуульд өөрчлөлт оруулахад уул уурхайн асуудал, ашигт малтмал, газрын баялгаа зарахад нутгийн иргэдийн оролцоог нэмж, тогтолцоог өөрчлөх зайлшгүй шаардлагатай учир миний бие санаачилсан. Ашигт малтмалын асуудал бол үндэсний аюулгүй байдлын асуудлын хэмжээнд хүрээд байна хэмээн попров.