ҮЙЛ ЯВДЛЫН ТОВЧООН

Ц.Даваасүрэн: 2.1 саяас доош орлоготой өрхийг орон сууцны зээлд хамруулна

O.Admin
2024-05-08

                          Засгийн газрын хуралдааны шийдвэрийг танилцуулж байна.

БХБ-ын сайд Ц.Даваасүрэн:-Өнөөдрийн хуралдаанаар Үндэсний орон сууцны тухай хуулийн төслийг хэлэлцээд дэмжлээ. Ирэх долоо хоногт УИХ-ын чуулганы хуралдаанд танилцуулна. Өнгөрсөн хугацаанд бид орон сууцыг ипотекийн зээлийн санхүүжилтээр хийж ирсэн. Мөн ТОСК-иос  түрээсийн орон сууц бариад, зээлээр олох шинэ хувилбарыг оруулж ирлээ. Ипотекийн зээлээр байр авч байгаа хүмүүс  боломжтой, сарын орлого нь 2.1 саяас дээш хүмүүс ихэвчлэн хамрагдсан байна.

Харин түүнээс доош орлоготой өрхүүд хамрагдаж чадаагүй. Өөрөөр хэлбэл, 2013-2024 оны хугацаанд 7.6 их наядын 104 мянган зээлдэгчид орон сууц олгосон байна. Үндэсний орон сууц хөтөлбөрт ахмад настан, залуу гэр бүл зэрэг зорилтод бүлгүүдийг хамруулна. Тэдгээр иргэдэд зориулсан орон сууцны асуудлыг энэ хуулиар шийднэ. Тухайлбал, ТОСК, ҮОСК –иуд боломжийн үнэтэй орон сууцыг захиалгаар бариад, иргэдэд нийлүүлнэ. Зарим тохиолдолд түрээс хэлбэрээр ч ашиглаж болно. Орлогын хувьд боломж муутай орон сууцны санхүүжилтыг шийдэж байна.