ХУРААХ

ҮЙЛ ЯВДЛЫН ТОВЧООН

Монгол Улсын нийт хүн ам

Эрэгтэйчүүдийн тусламжийн утсанд 148 эрэгтэй хандаж зөвлөгөө авчээ

O.Admin
2023-11-25

Эрэгтэйчүүдэд нийгэм сэтгэлзүйн үйлчилгээ үзүүлэх төвийн дэргэдэх тусламжийн утсанд өнгөрсөн таван сарын хугацаанд 148 эрэгтэй хандаж, зөвлөгөө мэдээлэл авчээ. 

Охид эмэгтэйчүүдийн эсрэг хүчирхийллийг таслан зогсооход олон нийтийг татан оролцуулах, жендэрт суурилсан хүчирхийллийн талаарх мэдлэг, ойлголт түгээх зорилготой “Жендэрт суурилсан хүчирхийлэлтэй тэмцэх 16 хоногийн аян” өчигдөр нээлтээ хийсэн. Энэ үеэр ХНХЯ-ны ГББХЗГ-ын дарга Н.Баярмаа дараах мэдээллийг өгсөн юм.

Тэрбээр “Нийслэлийн Хүүхэд гэр бүл хөгжлийн хэлтсийн дэргэд Эрэгтэйчүүдэд нийгэм сэтгэлзүйн үйлчилгээ үзүүлэх төвийг тавдугаар сарын 15-ны өдрөөс ажиллуулсан. Тэндээ эрэгтэйчүүдэд чиглэсэн тусламжийн утсыг ажиллуулж байгаа бөгөөд өнөөдрийг хүртэлх таван сарын хугацаанд тусламжийн утсанд 148 эрэгтэй хандаж, гэр бүлийн хүчирхийлэл, харилцаа, эдийн засгийн хүчирхийллийн асуудлаар зөвлөгөө мэдээлэл авсан байна. 85 эрэгтэй тусламжийн төвд биеэр ирж, ганцаарчилсан зөвлөгөө авсан бол гэр бүлээрээ ирж зөвлөгөө авсан тохиолдлууд ч байна. Нийтдээ 22 гэр бүл буюу 44 хүн гэр бүлээрээ ирж зөвлөгөө авсан байна. Түүнчлэн, аймаг дүүрэгт ажиллаж байгаа сургуулийн дэргэдэх хөвгүүдийн зөвлөл, ТББ-уудтай хамтарч, 2000 гаруй эрэгтэйчүүд, хөвгүүдэд сургалт, мэдээлэл, зөвлөгөө өгч ажилласан” гэх мэдээллийг өглөө.