ХУРААХ

ҮЙЛ ЯВДЛЫН ТОВЧООН

Монгол Улсын нийт хүн ам

Д.Өлзийбат: Шахмал түлшний орц найрлага огт өөрчлөгдөөгүй

O.Admin
2023-11-24

Агаарын бохирдлыг бууруулах зорилгын хүрээнд нийслэлд сайжруулсан шахмал түлш хэрэглэх болсоноос хойш даруй таван жил болсон. Энэ хугацаанд шахмал түлшний орц найрлага огт өөрчлөгдөөгүй гэдгийг "Тавантолгой Түлш" ХХК-ний Технологийн бодлогын хэлтсийн дарга Д.Өлзийбат хэвлэлд өгсөн ярилцлагадаа дурьджээ.

Тэрбээр “Манай орц найрлага огт өөрчлөгдөөгүй. 2019 онд нийслэлийн иргэд ойролцоогоор 400 мянган тонн түлш хэрэглэж эхэлж байсан. Гэтэл одоо 600 мянган тонн шахмал түлш хэрэглэж байна. Гэвч түүхий нүүрсийг хориглосон Засгийн газрын тогтоол өнөөдрийг хүртэл бүрэн төгс хэрэгжээгүй байгаа. Энэ юутай холбоотой вэ гэхээр нийслэлд буй нийт 174 мянга гаруй ААН түүхий нүүрс түлж байна. Гэтэл түүхий нүүрсний шинж чанар өнөөдөр хэрэглэж буй шахмал түлшээс хоёр дахин муу үзүүлэлттэй байгаа. Чийглэгийн хэмжээ 30-40 хувь, дэгдэмхий бодис нь 40-45 хувь. Тэгвэл одоо бидний хэрэглэж буй нүүрс 22 хувиас бага дэгдэмхий бодистой, чийг нь 10 хувиас бага байдаг. Чийг өндөртэй түлш утаа их гаргадаг, асахдаа удаан уугидаг. Шахмал түлш биш учраас тоос тоосонцор их ялгаруулдаг. Тэгвэл бид сайжруулсан шахмал түлшийг хэрглэснээр дэгдэмхий бодис буюу утааг хоёр дахин багасгасан байна” хэмээн ярьжээ.