ХУРААХ

ҮЙЛ ЯВДЛЫН ТОВЧООН

Монгол Улсын нийт хүн ам

1962 оны феррари 178 тэрбум төгрөгийн үнэ хүрчээ

Б.ДАВААХҮҮ (сэтгүүлч)
2023-11-15

1962 онд үйлдвэрлэгдсэн Феррари 250 GTO АНУ-ын Нью-Йорк хотноо дуудлага худалдаанд орж, 51.7 сая ам.доллароор зарагджээ.

Үүнийг монгол мөнгөнд шилжүүлбэл 178 гаруй тэрбум төгрөг. Саяхны жишээгээр зүйрлүүлж хэлбэл НӨАТ-ын буцаан олголтыг таван хувь болгон бууруулахад хэрэгтэй гэх төсөвтэй тэнцэх билээ. Энэ удаагийн худалдаа автомашины түүхэнд хамгийн их үнэд хүрсэн хоёр дахь тохиолдол болж байна.

Уг машин 32 жилийн турш АНУ-ын машин цуглуулагчийн граашинд хадгалагдаж байжээ. Хэдий зохион байгуулагчид машиныг 60 сая ам.доллар хангалттай хүрнэ гэж тооцож байсан ч, чадаагүй байна. Одоогоор хэн худалдан авсан нь тодорхойгүй байгаа юм. Үүнээс өмнө 2022 онд 1955 оны Мерседес бенз 300 SLR Uhlenhaut Coupe загварын машин  146 сая ам.доллароор зарагдаж байсан бөгөөд өнөө хүртэл хамгийн үнэтэй зарагдсан амжилтыг эзэмшиж байна.