ХУРААХ

ҮЙЛ ЯВДЛЫН ТОВЧООН

Монгол Улсын нийт хүн ам

Маниканы дүр эсгэж, хулгай хийдэг залууг баривчилжээ

Б.ДАВААХҮҮ (сэтгүүлч)
2023-10-20

Польшийн цагдаа нар  тус улсын нийслэл Варшав хотын томоохон худалдааны төвд маниканы дүр эсгэн зогсож, улмаас хаасных нь дараа  хулгай хийдэг 22 настай залууг баривчилжээ.

Тэрбээр хувцасны дэлгүүрт орж,  хамгаалагч болон хяналтын камерт өртөхгүйн тулд үзэсгэлэнгийн шилэн хоргоны өмнө шинэ хувцас өмсөж, маникан шиг хөдөлгөөнгүй зогсдог байсан байна. Сэжигтнийг одоогоор саатуулсан бөгөөд гэм буруутай нь шүүхээр тогтоогдвол 10 хүртэлх жил хоригдох ял сонсож магадгүй аж. 

Хулгайч залуугийн хувьд энэ удаагийнх анхных биш. Тэрбээр энэ аргаараа хэд хэдэн худалдааны төвөөс эд бараа, үнэт эдлэл, бэлэн мөнгө зэргийг хулгайлж байжээ.