ХУРААХ

ҮЙЛ ЯВДЛЫН ТОВЧООН

Монгол Улсын нийт хүн ам

Монгол Улсад нэг ч ам.долларын өр оногдохгүй, эдийн засгийн үр өгөөжийг шууд хүртэнэ гэв

O.Admin
2023-10-13

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Бүгд Найрамдах Франц Улсад төрийн айлчлал хийж буй. Энэ хүрээнд Монгол Улсын Засгийн газар Францын "Орано майнинг САС" компанийн хооронд хөрөнгө оруулалтын гэрээний төсөл боловсруулах ажлын хэсгийн хэлэлцээний протоколыг баталгаажуулж, гарын үсэг зурлаа. 

Ингэснээр 2023 онд багтааж, Үндсэн гэрээг эцсийн байдлаар байгуулах боломж бүрдэж байна. Монголын тал төслийн хөрөнгө оруулалт, санхүүгийн үүрэг хүлээхгүй, харин эдийн засаг, техник, технологийн хувьд эрсдэлгүй хамтын ажиллагааны нөхцлөө тохирлоо. Тодруулбал, Монгол улсад нэг ч долларын өр оногдохгүй, эдийн засгийн үр өгөөжийг шууд хүртэж эхэлнэ.

47 жил үргэлжлэх төслөөс Монгол улсын нийгэм эдийн засагт дараах эерэг үр дүн гарна.

- Ураны ислийн үнийг 64-74 ам.доллар/фунтээр тооцоход борлуулалтын орлого жилд 367 сая ам.доллар буюу нийт 12.1 тэрбум ам.доллар болно.

- Жилийн цэвэр ашиг нь 131.0 сая ам.доллар, нийт дүнгээрээ 4.3 тэрбум ам.долларын цэвэр ашиг олох тооцоололтой.

- Монголд жилдээ 95.5 сая ам.доллар, нийтд 3.2 тэрбум ам.долларын татварын орлого төвлөрнө.

- АМНАТ-ын орлого жилд 47 сая ам.доллар, нийтдээ 1,550 сая ам.доллар болохоор тооцоолжээ.

- Монголын тал хувьцаа эзэмшигчийн 10 хувийн давуу эрх эдэлнэ.

- Монголын тал хөрөнгө гаргахгүй.

- Шинээр 700 гаруй тогтмол ажлын байр нэмэгдэнэ.