ХУРААХ

ҮЙЛ ЯВДЛЫН ТОВЧООН

Монгол Улсын нийт хүн ам

ЭМЯ: Шинээр 32 тохиолдол бүртгэгдлээ

Б.ПҮРЭВЖАВ (сэтгүүлч)
2021-03-03

Эрүүл мэндийн яамнаас ээлжит мэдээллээ хийлээ.

Энэ үеэр ХӨСҮТ-ийн Халдварт өвчний тандалт, судалгааны албаны дарга Ж.Байгалмаа "Өчигдөр 17,529 хүнд хийсэн коронавирусийн халдвар илрүүлэх шинжилгээний явцад 32 хүнээс халдвар илэрсэн. Сүүлийн 24 цагт зөөвөрлөгдсөн тохиолдол бүртгэгдээгүй. 32 тохиолдол бүгд Улаанбаатар хотод бүртгэгдсэн. Шинээр илэрсэн тохиолдлын найм нь "Нэг хаалга-Нэг шинжилгээ" ажлын үеэр бүртгэгдлээ. Харин 23 нь өмнөх батлагдсан тохиолдлуудын хавьтлаас илэрлээ. Мөн нэг хүний халдвар авсан эх уурхайг тогтоохоор ажиллаж байна” гэв.