ҮЙЛ ЯВДЛЫН ТОВЧООН

Засгийн газрын хуралдаанаар 35 асуудал хэлэлцэнэ

O.Admin
2024-04-24

Засгийн газрын ээлжит хуралдаан Төрийн ордонд үргэлжилж байна. 

Хуралдааны товд Хот, тосгоны эрх зүйн байдлын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл, Шинэ зуун мод хотын эрх зүйн байдлын тухай хуулийн төсөл, "Шинэ хоршоо хөдөлгөөн" өрнүүлэх тухай Засгийн газрын тогтоолын төсөл, Эм, эмнэлгийн хэрэгслийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон түүнтэй холбогдуулан боловсруулсан бусад хууль тогтоомжийн төсөл, "Монгол Улсын бүсчилсэн хөгжлийн үзэл баримтлал батлах тухай" УИХ-ын тогтоолын төсөл, Газрын тосны бүтээгдэхүүний агуулах, шатахуун түгээх станц, автомашин хийгээр цэнэглэх станцын барилга байгууламжид хяналт шалгалт, Онцгой байдлын байгууллагад хэрэгжүүлж буй төсөл, хөтөлбөр, техник, тоног төхөөрөмж, хувцас хэрэглэлийн хангалт, Иргэдийг орон сууцжуулах талаар авч хэрэгжүүлж байгаа арга хэмжээний хэрэгжилт зэрэг асуудал багтсан байна.

Нийт 35 асуудал хэлэлцэх болон танилцахаар төлөвлөжээ.