ХУРААХ

ҮЙЛ ЯВДЛЫН ТОВЧООН

Монгол Улсын нийт хүн ам

А.Амбасэлмаа: Улаанбаатар  хотод 11 хүнд коронавирусийн халдвар шинээр илэрсэн

Б.ПҮРЭВЖАВ (сэтгүүлч)
2020-11-23

Эрүүл мэндийн яамнаас ээлжит мэдээллээ хийлээ. Энэ үеэр ХӨСҮТ-ийн Тандалт, судалгааны албаны дарга А.Амбасэлмаа “Энэ сарын 22-нд улсын хэмжээнд нийт 3011 хүнд PCR шинжилгээ хийсэн. Дархан-Уул аймагт өчигдрийн 17:00 цагаас хойш халдварын тохиолдол нэмж бүртгэгдээгүй.  Мөн Дорноговь, Орхон аймагт нэмж тохиолдол бүртгэгдээгүй бөгөөд тус тус 17 тохиолдолтой байгаа. Говьсүмбэр аймагт шинээр халдвар нэмэгдээгүй, нэг тохиолдолтой байгаа. Сэлэнгэд нийт 98 тохиолдол байна. Тус аймагт шинжилгээ, судалгаа үргэлжилж байна. Улаанбаатар  хотод 11 хүнд коронавирусийн халдвар шинээр илэрсэн байна. Эдгээр нь батлагдсан тохиолдлын ойрын хавьтал юм. Одоогийн байдлаар Монгол Улсад зөөвөрлөгдөн орж ирсэн болон дотоодын халдвар нийлээд 640 тохиолдол боллоо. Үүнээс 340 хүн нь буюу 53 хувь нь эдгэрээд байна” гэлээ.