ХУРААХ

ҮЙЛ ЯВДЛЫН ТОВЧООН

Монгол Улсын нийт хүн ам

БНСУ-д ажиллаж байгаа иргэдийг коронавирусийн шинжилгээнд үнэ төлбөргүй хамруулна

Б.ПҮРЭВЖАВ (сэтгүүлч)
2020-07-16

БНСУ дахь Хөдөлмөр, нийгмийн хамгааллын үйлчилгээний төвд өнөөдөр Сөүл хотын Жүнбү цагдаагийн хэлтсийн гэмт хэрэгтэй тэмцэх тасгийн удирдлага, цагдаагийн ахмад, байцаагч нар уулзалт хийжээ.

Энэ үеэр монгол иргэдийн дунд гэмт хэрэг зөрчил ихээр нэмэгдэж, архи согтууруулах ундаа хэтрүүлэн хэрэглэсний улмаас нутаг нэгтнийхээ амь насыг хохироосон онц ноцтой хэрэг гарсантай холбогдуулан сэрэмжлүүлэг хүргэх зорилгоор "Монгол таун"-ы ойр орчимд гэмт хэрэг зөрчлөөс урьдчилан сэргийлэх эргүүл хийн, зурагт хуудас тараах ажлуудыг тус төвтэй хамтран маргааш 15:00 цагт зохион байгуулахаар төлөвлөжээ.

БНСУ дахь Хөдөлмөр, нийгмийн хамгааллын үйлчилгээний төвөөс монгол иргэддээ хандан хүний нутагт монгол хүний нэрээ хичээн архи согтууруулах ундааг зохистой хэрэглэж, бусдадаа хүндэтгэлтэй хандан, олноороо цуглан архидан согтуурхаас холуур байж, алхам тутамдаа болгоомжтой сонор сэрэмжтэй ажиллаж амьдрахыг сануулж анхаарууллаа.

Түүнчлэн өнөөдөр 16:00-18:00 цагт Монгол тауны урд Үри банкны баруун талд Гуанхидун хорооны (광희동 동사무소) байранд коронавирусийн халдварт өвчний шинжилгээг үнэ төлбөргүй хийх тул визтэй болон хууль бусаар хөдөлмөр эрхэлж буй иргэд та бүхэн үнэ төлбөргүй шинжилгээнд хамрагдана уу” гэжээ.