ХУРААХ

ҮЙЛ ЯВДЛЫН ТОВЧООН

Монгол Улсын нийт хүн ам

Ирэх өдрүүдэд дуу цахилгаантай бороо орно

O.Admin
2019-07-16

Цаг уурын байгууллагаас ирүүлсэн мэдээллээр маргааш буюу энэ сарын 17-нд баруун аймгуудын нутгийн зарим газар, төв болон говийн аймгуудын нутгийн баруун хэсгээр, 18-нд баруун болон төвийн аймгуудын нутаг, говийн аймгуудын нутгийн баруун хэсгээр, 19-нд баруун аймгуудын нутгийн зүүн хэсэг, төв, говь, зүүн аймгуудын ихэнх нутгаар, 20-нд нутгийн зүүн хагаст дуу цахилгаантай бороо орох юм байна. Борооны өмнө зарим газраар салхи түр зуур 14-16 м/с хүрч ширүүснэ. Харин ирэх пүрэв гараг буюу 18-наас ихэнх нутгаар сэрүүсч Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Хүрэн бэлчир орчим, Идэр, Тэс, Тэрэлж голын хөндийгөөр шөнөдөө 4-9 градус, өдөртөө 12-17 градус, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө 15-20 градус, өдөртөө 26-31 градус, бусад нутгаар шөнөдөө 12-17 градус, өдөртөө 21-26 градус дулаан байх төлөвтэй байгаа аж. Тиймээс иргэд та бүхэн дор бүрнээ анхаарал сэрэмжтэй байж, аялал зугаалгаар явах гэж байгаа бол хувийн бэлтгэлээ сайтар базаахыг албаныхан санууллаа. Тухайлбал, Хөвсгөл аймагт зүсэрч орсон борооны улмаас зам даваа хаагдаж, гүүр урсаж, онц байдал тогтоох хэмжээнд хүрээд байгаа аж.