“Эко баяр” Японы соёлын өдөрлөг болж байна

Н.ПУНЦАГБОЛД (сэтгүүлч)
2018-05-26

Цэнгэг усны нөөц, байгаль хамгаалах төвөөс жил болгон уламжлан зохион байгуулдаг “Эко баяр” өнөөдөр өглөө эхэллээ. Цэнгэг усны нөөц, байгаль хамгаалах төв, БСШСЯ, “Монгол Коосен” төвтэй хамтран зохион байгуулж буй энэ удаагийн өдөрлөг Японы соёлыг сурталчлах чиглэлээр болж байгаа юм.

Өдөрлөгийн үеэр япон дуу, бүжгийг сонирхуулах бөгөөд каратэгийн үзүүлбэр ч үзүүлэх аж. Мөн хүүхэд залуучуудад зориулсан “Сайжруулсан ариун цэврийн байгууламж” танхимын нээлт болно. Түүнээс гадна, Япон анимег хэн сайн мэдэх вэ” асуулт, хариултын тэмцээн. “АХА” асуулт, хариултын тэмцээн болох ажээ.  Өдөрлөг өнөөдөр 15:00 цаг хүртэл үргэлжилнэ.