Талийгаач жүжигчин И Сун Гюний аав таалал төгссөн тухай Өмнөд Солонгосын хэвлэл мэдээллийн хэрэгслүүдээр мэдээлж эхэлжээ.
Түүний нас барсан шалтгаан одоогоор тодорхойгүй байгаа ч түүнд тохиосон уй гашуу, хуулийн маргаан зэрэг нь туйлдахад хүргэсэн гэжээ. И Сун Гюний эхнэр жүжигчин Жон Хэ Жинд хадам аавынх нь үхэл хүнд туссан тухай эх сурвалжууд мөн мэдээлсэн байна.
Жүжигчин И Сун Гюн өнгөрсөн оны арванхоёрдугаар сарын 27-нд хар тамхины хэрэгтэй холбоотой гурав дахь байцаалтаа өгсний дараа Сөүлийн хотын цэцэрлэгт хүрээлэнгээс амиа хорлосон байдалтай олдсон билээ.