Роберт Дауни анхны Оскараа хүртлээ

Б.ДАВААХҮҮ (сэтгүүлч)
2024-03-11

Америкийн кино академийн 96 дахь удаагийн шагнал гардуулах ёслолын ажиллагаа Лос-Анжелес хотноо болж өндөрлөлөө. 

Энэ удаагийн наадмаас “Төмөр хүн” киногоороо манай үзэгчдэд илүүтэй танигдсан Роберт Дауни анх удаа “Оскар” хүртлээ. Тэрбээр дэлхий дахинаа чадвараараа хэдийнэ хүлээн зөвшөөрөгдсөн, Холливудын өртөг өндөртэй жүжигчдийн тоонд багтдаг ч, нэг ч удаа “алтан хүн” авч байгаагүй юм. Тодруулбал, өмнө нь 1993 болон 2009 онд “шилдэг эрэгтэй жүжигчин” номинацид нэр дэвшиж байсан ч, шилдгээр тодорч байсангүй.

Харин энэ удаа Роберт Дауни найруулагч Кристопер Ноланы “Oppenheimer” кинонд бүтээсэн дүрээрээ “Шилдэг эрэгтэй туслах дүр” шагнал хүртлээ.