Оскарын шагналт жүжигчин Мишель Ёо Монголд ирнэ

O.Admin
2024-03-28

Оскарын шагналт жүжигчин Мишель Ёо Монголд ирэхээр болжээ.

Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ өнгөрсөн нэгдүгээр сард Швейцарын Холбооны Улсын Давос хотноо болсон Дэлхийн эдийн засгийн 54 дэх чуулга уулзалтад оролцох үеэрээ НҮБ-ын тусгай элч Жан Тодт болон түүний гэргий Оскарын шагналт жүжигчин НҮБ-ын сайн санааны элч Мишель Ёо нартай уулзаж, Монгол Улсад айлчлахыг урьсан юм.  

Тэгвэл хосууд Ерөнхий сайдын урилгыг хүлээн авч, энэ жил манай улсад ирэхээр болжээ. Тэд “Welcome to Mongolia”, “GoMongolia” урианы хүрээнд Монгол Улсыг дэлхийд сурталчлах, аялал жуулчлалыг дэмжих чиглэлээр хамтран ажиллах аж.

Мишель Ёо 60 насандаа Оскарын шилдэг эмэгтэй жүжигчний шагнал хүртсэн цорын ганц Ази жүжигчин юм. Түүний олон шилдэг уран бүтээлээр нь манай үзэгчид андахгүй билээ.

ОСКАР: “Everything Everywhere All at Once” кино 7 номинацийн эзэн болж,  шилдгийн шилдгээр шалгарлаа