Жил бүрийн тавдугаар сарын 31-ны өдрийг дэлхий нийтээр тамхины хор хөнөөлийг олон нийтэд таниулах үйл ажиллагааг явуулдаг. Тамхины эсрэг өдрийг анх Дэлхийн Эрүүл мэндийн байгууллагаас 1988 онд болсон Дэлхийн эрүүл мэндийн ассемблейн 32-р чуулганд санал оруулж батлуулснаар дэлхий даяар тэмдэглэдэг болжээ. Энэ жил дэлхийн тамхигүй өдрийг “Уушгаа хайрлая” уриан дор дам тамхилалтын эсрэг тэмдэглэж аж Манай улсын нийт хүн амын 27.1 хувь нь тамхи татдаг гэсэн судалгаа бий.
Түүнчлэн хоёр эрэгтэй хүн тутмын нэг нь тамхи татдаг бол 20 эмэгтэй тутмын нэг нь тамхи татдаг байна. Мөн өсвөр үеийнхний 61 хувь нь тамхи татаж үзсэн гэсэн тоо бий. Тамхины хор уршгаар жилд долоон сая хүн нас бардаг гэсэн мэдээллийг ДЭМБ-аас өгсөн. Тамхинд никотин, угаарын хий зэрэг химийн 4000 гаруй бодис, хорт хавдаг үүсгэдг 43 бодис агуулагдаж байдаг. Нэг ширхэг тамхинд 15-20 мг никотин байж, мөн нэг ширхэг тамхи татахад 1-2 мг никотиноор амьсгалдаг. 50-60 мг никотин нь хүнийг шууд үхэлд хүргэдэг аюултай юм. Дэлхийд хамгийн их хүн тамхи татдаг улсуудын тоонд БНХАУ, Беларусь, ОХУ ордог байна.