Олон улсын гоо сайханчдын тэмцээнээс манай гоо сайханчид ганзага дүүрэн ирэв

O.Admin
1 өдрийн өмнө

Дэлхийн гоо сайхны стандартыг тогтоодог Өмнөд Солонгос улсын Бусан хотноо 16 дахь удаагаа зохион байгуулагдсан “World Beauty Festival International Beauty Competition” тэмцээнд манай улсын гоо сайханчид амжилттай оролцож ганзага дүүрэн ирлээ.

2025 оны тавдугаар сарын 30-ны өдөр зохион байгуулагдсан тус тэмцээнд 18 улсын нийт 500 гаруй оролцогч оролцсон бөгөөд “Zolo beauty”салоны артист Э.Саранзаяа “Аcryllic french” ангилалд Grand Award, Gold Prize гэсэн нэр хүндтэй хоёр шагналыг хүртсэн юм.

Мөн “Italwax”салоны захирал Б.Ундармаа ваксны гурван төрөлд Gold Prize, Grand prize,Silver prize шагналын хамт хүртсэн бахархам амжилттайгаар эх орондоо ирээд байна. 

Тус тэмцээний шүүгчээр Солонгосын гоо сайхны холбооны Монгол улс дахь төлөөлөгч П.Нэргүй ажилласан бөгөөд тус тэмцээнд оролцсон Монголын гоо сайханчдыг хариуцан зохион байгуулагчаар ажилласан байна.

Монголын гоо сайханчдын ур чадвар, бүтээлч сэтгэлгээ, техник арга барилыг олон улсын мэргэжилтнүүд ийнхүү шүүж, өндрөөр үнэлсэн юм. Оролцогч Э.Саранзаяа Б.Ундармаа нар нь тус чиглэлээр 10 гаруй жил ажиллаж байгаа бөгөөд одоо салбар салбартаа манлайлагч нар юм.